top of page
ОЛОН УЛСЫН БОЛОН ДОТООДЫН БОЛОВСРОЛЫН НЭГДСЭН
ХАМГИЙН ТОМ ҮЗЭСГЭЛЭН
14ДЭХ ЖИЛДЭЭ
2024 оны 4-р сарын 19-22-ны өдрүүдэд
Мишээл Экспо ОУҮХТөвд
“БОЛОВСРОЛ ШИНЭЧЛЭЛ-2024” ҮЗЭСГЭЛЭН
Дээд боловсролын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх хөгжүүлэх, боловсролын бодлогын асуудлыг сурталчлах, боловсролын салбарын хөгжлийн түвшин, өнөөгийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа боловсролын чиг хандлагыг тодорхойлж, оюутан, сурагчдыг мэргэжлээ зөв сонгох, чанартай боловсрол эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх, дотоодын болон олон улсын их дээд сургууль, коллежи, МСҮТ-д элсэгчдэд шалгалтаа өгөх, бүртгүүлэхэд нь шаардлагатай заавруудын талаар танилцуулах, сурталчлах, олон нийтэд дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэл хүргэх зорилгоор “БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ” салбарын үзэсгэлэнг зохион байгуулдаг.
2023-2024 оны хичээлийн жилд Монгол Улсын хэмжээнд 35,485 хүүхэд 12 дугаар ангид суралцаж байна.
ҮЗЭСГЭЛЭНГИЙН ДАВУУ ТАЛ
“БОЛОВСРОЛ ШИНЭЧЛЭЛ-2024” үзэсгэлэнгээр жил бүр 20,000 орчим 9-12 дугаар ангийн сурагчид болон тэдгээрийн асран халамжлагч нар зочлон ирж үйлчлүүлдэг
Оюутны хөгжлийн зээл, буцалтгүй тусламж, тэтгэлэг болон суралцахын хажуугаар хөдөлмөр эрхлэх боломжуудын талаарх мэдээлэл авах
100 орчим төрийн болон хувийн хэвшлийн боловсролын байгууллагуудын танилцуулга болон мэргэжлийн сургалт, зөвлөгөө, мэдээ мэдээллийг нэг дороос түргэн шуурхай авах боломжтой
12-р төгсөх ангийн сурагчдад “Боловсролын үнэлгээний төв”-өөс Элсэлтийн ерөнхий шалгалтын журам болон шаардлагатай бусад мэдээ мэдээллийг хүргэх бөгөөд сурагчид 10 минутыг жишиг шалгалтыг өгч өөрсдийгөө сорих боломжтой
Боловсролын салбарын хөгжлийн чиглэлийг танилцуулах, оролцогч байгууллагуудын танилцуулгат өдөрлөг, уулзалт зөвлөгөөн, сургалт семинарууд, тэмцээн уралдаан багтсан үзэсгэлэнгийн баялаг хөтөлбөртэй
Олон улсын сургуулиудын танилцуулга, гадаадад суралцах зөвлөгөө болон IELTS, TOEFL, TOPIK зэрэг олон улсын хэлний шалгалтуудын талаархи мэдээллүүдийг нэг дороос авах боломжтой
ҮЗЭСГЭЛЭНГИЙН ОРОЛЦОГЧИД
-
Монгол улсын боловсролын яамны харъяа боловсролын байгууллагууд
-
Төрийн болон хувийн их, дээд сургуулиуд / дотоодын болон олон улсын /
-
Коллежууд
-
Техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагууд
-
Мэргэжлийн сургалтын төвүүд
-
Гадаад хэлний болон бусад сургалтын төвүүд
-
Бусад боловсролын байгууллагууд
ҮЗЭСГЭЛЭНГИЙН ХУГАЦАА
2024 оны 04-р сарын 19-нөөс 22-ны өдрүүдэд / 4 өдрийн турш - 10:00-18:00 цагийн хооронд/
ҮЗЭСГЭЛЭНГИЙН ПАВИЛЬОН МЭДЭЭЛЭЛ
Павильоны сонголт: 6м2, 9м2, 12м2, 16м2, 18м2, 20м2, 24м2, 25м2, 36м2
Стандарт 9м2 павильонд багтсан зүйлс:
-
Стэнд ханын өндөр - 2метр 30 см
-
Хөмсөг хаяг /Өндөр – 33см/
-
Гэрэлтүүлэг-3 ширхэг
-
Цахилгаан залгуур (220V)
-
Хогийн сав
Ширээ сонголтоор:
-
Мэдээллийн ширээ - Хэмжээ: Өндөр-74см, Өргөн-80см, Урт-120см/
-
Уулзалтын ширээ - Хэмжээ: Өндөр-68см, Өргөн-65см, Урт-65см/
Сандал сонголтоор:
-
Улаан сандал- 2 ширхэг
-
Уулзалтын эвхдэг цагаан сандал-2 ширхэг
ҮЗЭСГЭЛЭНГИЙН ИВЭЭН ТЭТГЭГЧИЙН БАГЦ
АЛТАН СПОНПОР
-
25 м2 бүхий үзэсгэлэнгийн талбайн эрх
-
Мишээл Экспо үзэсгэлэнгийн танхимд давуу эрхтэйгээр бүтээгдэхүүн сурталчлах талбайн хэсэг
-
Үзсэгэлэнгийн маркетингийн бүх сувгаар ивээн тэтгэгч байгууллагын нэр ба лого байршина
-
Үзэсгэлэнгийн үеэр тайзыг ашиглан бараа бүтээгдэхүүнээ танилцуулах боломжийг олгоно
-
LED дэлгэцээр AUDIO/VIDEO бичлэгийг давуу эрхтэйгээр нэвтрүүлэх
-
Ивээн тэтгэгчийн бүтээгдэхүүний уриа, слоган, дууны авиа, хөгжим, лого бичилтийг үзэсгэлэнгийн шинж чанартай уялдуулан маркетингийн материалыг бэлдэх, олон нийтэд сурталчлах
-
2025 онд давуу эрхтэйгээр үзэсгэлэнгийн талбай сонгох эрх олгоно
-
2025 оны үзэсгэлэнд 10% хөнгөлөлттэй үнээр оролцох эрх
МӨНГӨН СПОНПОР
-
15 м2 бүхий үзэсгэлэнгийн талбайн эрх
-
Маркетингийн бүх сувгаар ивээн тэтгэгч байгууллагын нэр ба лого байршина
-
Үзэсгэлэнгийн үеэр тайзыг ашиглан бараа бүтээгдэхүүнээ танилцуулах боломж
-
LED дэлгэцээр AUDIO/VIDEO бичлэгийг давуу эрхтэйгээр нэвтрүүлэх
-
2025 онд давуу эрхтэйгээр үзэсгэлэнгийн талбай сонгох эрх олгоно
-
2025 оны үзэсгэлэнд 5% хөнгөлөлттэй үнээр оролцох эрх
ХОЛБОО БАРИХ
УТАС
+976-7595-9595
+976-8809-3495
И-МЭЙЛ ХАЯГ
ХАЯГ
Монгол Улс, Улаанбаатар хот,
Хан-Уул дүүрэг, 20-р хороо,
Чингисийн өргөн чөлөө,
“Мишээл Сити” цогцолбор
bottom of page